"Хурд" Сөүлд суугаа монголчуудад ая дуугаа өргөнө


Монголын рок хөгжмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хамтлаг бол яахын аргагүй “Хурд” хамтлаг. Тэд 1993 оноос хойш тасралтгүй хурдалсаар 20 ЖИЛ болжээ. Энэхүү хугацаанд тэд урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй болж Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудыг нийтдээ 12 удаа хүртсэн амьд домог хамтлаг юм.
Тэд 20 жилийн ойд зориулсан тоглолтоо өнгөрсөн 11-р сарын 29,30-нд "UB Palace"-т хийсэн бөгөөд хоёр өдрийн турш үзэгчид дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай тоглолт болсон билээ.
Тэгвэл тус хамталгийнхан ойн тоглолтоо Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэхээр болжээ. Тодруулбал ирэх 30,31-ний өдрүүдэд Сөүл хотод хоёр удаа тоглох юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ