Дунд гарын манан хөөрөг бүлэглэн хулгайлжээ

Өчигдөр СХД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт Залуус хороололд иргэн 6 настай эрэгтэй Б нь 6-н давхрын цонхоор унаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

СХД-ийн 20-р хорооны “Зочин хүнс” ХХК-ийн хашаанаас Кавказ үүлдрийн нэг нас, дундад ази үүлдрийн хоёр настай нохойнуудыг иргэн 15 настай эрэгтэй/, 15 настай эрэгтэй нар бүлэглэн хулгайлсныг шуурхай илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

ХУД-ийн 2-р хорооны “ Мишээл-Экспо төвд иргэн 22 настай эмэгтэй М-ийн лангуунаас дунд гарын манан хөөргийг иргэн 48 настай эмэгтэй Б нь бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.СХД-ийн 6-р хорооны 31-р байрны иргэн 26 настай эмэгтэй Ц-ийн гэрээс “Dell” компюьтер алдагсан хэргийг тодорхой оршин суух хаяггүй иргэн 32 настай Г хулгайлсныг шуурхай илрүүлэн СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Налайх дүүргийн 4-р хорооны иргэн 41 настай Г-ийнхэвлийн тус газар нь, оршин суух хаяг тодорхойгүйиргэн 42 настай эрэгтэй Ц нь согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хүйтэн мэсээр гэмтэл учруулсныг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ