“New mass”-ынхан хуулийг уландаа гишгэв


“Их үйлсийн оргилд” ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах “New mass”шөнийн цэнгээний газрынхан өнгөрсөн онд удаа дараа хууль, журам зөрчиж байсан тул Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс болон Цагдаагийн I хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор удаа дараа шалгалт хийж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зургаан удаа торгосон байна.
Гэвч тус цэнгээний газрын эзэн өмнөх гаргасан зөрчлөө арилгахгүй, цаг хэтрүүлэн ажиллаж байсан тул согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд дөрвөн ч удаа хүргүүлсэн байна. Уг саналыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний А/222 дугаар тушаалаар “New mass” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Гэтэл энэ сарын 17-нд үйл ажиллагаа явуулж байсан тул худалдан борлуулж байсан архи, согтууруулах ундааг нь хурааж, улсын орлого болгохоор шилжүүлсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ