Монгол залуу солонгос боксчныг нокаутад оруулжээ


Солонгос улсад болж буй "Road to FC" мэргэжлийн боксчдын тэмцээнд Монгол улсын тамирчин М.Нандин-Эрдэнэ оролцжээ. Тэрээр Солонгосын тамирчин И Бёнг Хёнтой таарч, өрсөлдөгчөө 24 секундийн дотор нокаут хийн буулгаж авсан байна.
Өнгөрсөн 18-ны өдөр Сөүл хотын Содэүн дүүрэг дэх"Grand Hilton " зочид буудалд эхэлсэн энэ тэмцээн Солонгост анх удаа болж буй юм. Энэ нь уг тэмцээний эхний өдөр болсон 10 тоглолтын нэг нь бөгөөд тэмцээн үргэлжилсээр байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ