МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжиж УИХ-ын гишүүд нэгдлээ

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг ирэх сарын 25-26-ны өдрүүдэдээлжит чуулганаа хийхээр бэлтгэж байна. Энэхүү чуулганаараа МУЗН үйл ажиллагааны шинэчлэлийн нэгэн үеэ эхлүүлж байгааюм. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгдүрмийн болоод хөгжлийн баримт бичгүүдээ батлахас гадна төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдээ хэлэлцэнэ.
Чуулган болохтой холбогдуулан дунд шатны хороодын дарга нар оролцсон уулзалтыг зохион байгууллаа.Энэхүү уулзалтаар чуулганаар хэлэлцэгдэн батлахдүрмийн шинэчлэл болон хөгжлийн баримт бичиг болох “Стратеги-2020”-дтусгах санал бодлоо ярилцсан юм.Энэ үеэр нэгэн чухал үйл ажиллагаа болсон нь МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжих УИХ-ын гишүүдийн “Парламентийн бүлгэм” байгуулагдсан. Улаанзагалмайн парламентын бүлгэмд одоогийн байдлаар13 гишүүн нэгдэхээ илэрхийлээд байна.
Тэдний төлөөлж УИХ-ын гишүүн, МУЗН-ийн дэд ерөнхийлөгч Ё.Отгонбаяр болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар хүрэлцэн ирсэн байна.
Бүлгэмийн гишүүдУИХ-ын чуулганаар батлагдах гэж байгаа Хүмүүнлэгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримтбичиг болон Улаан загалмайн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулан баталхад идэвхийлэн оролцох бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс хамтран ажиллах юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ