Хүнийг санаатайгаар гэмтээсэн этгээдэд эрүү үүсгэлээ

Өнгөрсөн хоногт хүнийг санаатайгаар хутгалж, гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12 дугаар гудамжинд хутгалуулсан хүн байна гэх дуудлага 21.50 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн хэлтэс очиж шалгахад 30 настай эрэгтэй Г-г Туулын 11 дүгээр гудамжинд явж байхад нь 32 настай эрэгтэй Л нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээсэн байжээ.
Одоогоор хохирогчийн бие байдал хүнд байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулан хорьж эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ