Манай улс анх удаа өвлийн наадмыг зохион байгуулна

Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа сурталчилж, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулан жуулчдыг эх орондоо татдаг уламжлалтай. Харин манай улсын хувьд Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг анх удаа ирэх сарын 2-нд Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулахаар боллоо.

Тус наадам нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ