БНСУ руу явсан иргэдийн тоо 26 хувиар буурчээ


Өнгөрсөн онд БНСУ руу 7300 ажиллах хүчин илгээх квот тогтоосноос 3900-г шинэ ажилчин байхаар тогтоожээ. Харин 2665 ажилчин БНСУ ийг зорьсон байна. Өмнөх жилүүдэд БНСУ руу ажил хийхээр явсан иргэд квотоосоо давдаг байсан бол ийнхүү багассан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд БНСУ руу хөдөлмөр эрхлэхээр явсан иргэдийн тоо өмнөх оныхоос 26 хувиар буурчээ.
Албаны хүний хэлж буйгаар Монгол Улсын иргэдийн гадаадын аль нэг улс руу явах, гэрээгээр хөдөлмөр эрхлэхсонирхол, хандлага буурч байгаа гэнэ. Энэ нь дотоод хөдөлмөрийн зах зээл нэмэгдэж, ажлын байр бий болгох арга хэмжээ хийгдэж байгаагийн үр дүн гэж үзэж буй юм.
Тэгвэл гадаадаас монгол руу ажиллахаар ирж байгаа иргэдийн тоо өнгөрсөн онд 25100 гэж тоологджээ. Харин энэ жилийн хувьд орж ирэх гадаад ажилчдын тоо нарийн гараагүй байгаа учраас тоо баримт хэлэх боломжгүй гэж албаныхан хэлж буй юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ