Уул уурхай дагасан аймаг, сумдад БЗХӨ их байна

Сүүлийн арав гаруй жил хүн амын дунд тэмбүүгийн тархалт нэмэгдэж, заг хүйтэн өвчний тархалт буурахгүй байна. Ялангуяа замын хөгжил, уул уурхай дагасан аймаг, сумдад бэлгийн замаар дамжих халдвар их байгаа юм. Тухайлбал Дорноговь аймгийн нийт халдварт өвчин туссан иргэдийн 35 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт өвчтэй байсан гэсэн тоо баримт байна.

тус аймгийн нийт 14 сумаас 11 -д нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явагддаг байна. Тодруулбал Айраг суманд жоншны ордтой учраас тус аймагт харьяаллын бус иргэд ихээрирж ажилладаг гэнэ. Тиймээс дунджаар арван эрэтгэй тутамд хоёр эмэгтэй ноогдож байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа юм. Иймээс тухайн компаниуд жирэмсэн болон бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүсийг ажлаас нь халдаг болсноор нуугдмал байдал багасч, бэлгийн замаар дамжих халдвартай хүмүүсийн тоо буурчээ.

Сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмүү өвчтэй хүүхэд их төрөх болсон бөгөөд 2012 онд дээрх өвчтэй төрсөн хүүхэд 25 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 18 бүртгэгджээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ