Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүллээ

Хууль хяналтынханд холбогдох хэргийг шалгадаг УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд шилжүүлэх талаар яригдаж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын харьяанд шилжүүлэхээр боллоо.

Тодруулбал, Улсын Их Хурал өнгөрсөн баасан гаригт баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжив. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдлаа.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ