Л.Моломжамц "Болор цом"-ын эзэн боллоо


Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оны тэргүүн яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил 25 найрагч тайзнаас үзэгчдэд шүлгэн хүлгээ уншиж сонирхуулснаас гурвын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм.

Тэднээс сүүлийн даваанд онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор тэргүүлж, “Болор цом”-ын эзэн болов. Харин 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ удаах байрт шалгарлаа. Энэ жилийн “Болор цом”-ын шүүгчээр Ардын уран зохиолч Б.Лхагвсүрэн, Т.Галсан, “Болор цом”-ын эзэн Б.Галсансүх, яруу найрагч М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажилласан юм.

Үзэгчдийн таашаалд нийцсэн яруу найрагчаар Д.Дамдиндорж шалгарсан. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, “Болор цом”-ын ууган эзэн, яруу найрагч Д.Пүрэвдорж агсаны нэрэмжит “Пүрэвдорж” сангийн нэрэмжит шагналыг тус наадамд айрагдсан хамгийн залуу яруу найрагч О.Цэнд-Аюушт олгосон. Тэрхүү шагналд нь сая 500 мянган төгрөг багтаж байгаа гэнэ. Тус шагналыг Гадаад хэргийн яамны сайд, дээрх сангийн тэргүүн Г.Гомбосүрэн гардуулсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ