40 сая дээр Руниг өгөөд Каваниг авна

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” баг нэгэн томоохон наймааг хийхээр бэлтгэж байгаа аж. Тэд Францын “ПСЖ” багт хандан тэдний 26 настай довтлогч Эдинсон Каваниг худалдаж авах хүсэлт тавьжээ. “МЮ” уругвай тоглогчийг авахын тулд 40 сая фунт стерлинг дээр нэмж довтлогч Уэйн Руниг санал болгов.
Асуудалд ойр эх сурвалж энэ наймаа хийгдэх магадлал маш өндөр гэдгийг өгүүллээ. Энэ улиралд Кавани Францын аварга шалгаруулах тэмцээний 19 тоглолтод оролцон эсрэг багийн хаалганд 13 бөмбөг оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ