Троллейбусны үнэ 400 төгрөг боллоо

Цахилгаан тээвэр компанийн троллейбус энэ сарын 25-наас эхлэн зорчих тасалбарын үнээ 200 төгрөгөөр нэмж иргэдэд 400 төгрөгөөр үйлчилж эхэллээ.

Нийслэлийн тээврийн газраас тасалбарын үнээ 400 төгрөг болго гэсэн чиглэл өгсний дагуу энэ сарын 25-наас буюу бямба гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэнбайна.Харин өнөөдөр Цахилгаан тээвэр компани Нийслэлийн тээврийн газартай хийсэн гэрээгээ шинэчлэн хийх гэнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ