Сар шинээр 837 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаасорой 22.30 цагийн хооронд ажиллах юм байна. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобусиргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Түүнчлэн 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микро автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Харин сар шинийн өдрүүдээр нийслэлд такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчилэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Захиалгат үйлчилгээ:
|
Захилага авах утас : 326352, 321490
Сар шинийн өдрүүдэддуудлагаар үйлчлэх таксины аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:
| № | Нэр | Тээврийн хэрэгслийн тоо | Захирал | Такси дуудлагын утас | ||
| 1 | "Алтанцөгц трейд" ХХК | 22 | Г.Баттуяа 459097 | 1950 | ||
| 2 | "Дооно уул" ХХК | 8 | Ж. Батсүрэн | 1950 | ||
| 3 | "Очиржамц" ХХК | 6 | У.Эрдэнэбат | 1109 | ||
| 4 | "Марал дарь" ХХК | 2 | Я.Баатарцогт | 1109 | ||
| 5 | "Монгол нунхёб" ХХК | 14 | Д.Төмөр-Очир | 1950 1109 | ||
| 6 | "Монгол такси групп" ХХК | 23 | Д.Баярсайхан | 1950 1109 | ||
| 7 | "ЦББ" ХХК | 30 | Ц. Батболд | 1950 | ||
| 8 | "ТеБе Сервис" ХХК | 30 | Ц.Тэрбиш | 1616 | ||
| 9 | "Тариат трейд" ХХК | 17 | Б.Анартөгөлдөр | 300000, 1894 | ||
| 10 | "УБТТС" ХХК | 368 | Б.Алтангадас Б.Батбилэг | 1991 | ||
| 11 | "Ти Эй Ай Вай Өү Эс" ХХК | 41 | П.Минжмаа Д.Чагнаадорж | 1950 | ||
| 12 | "Эс Кэй Эм" ХХК | 21 | Д.Эрдэнэцогт | 1950 | ||
| 13 | "Намдэмүн сервис" ХХК | 28 | Ж.Лхагвасүрэн | 1950 | ||
| 14 | "УБТ" ХХК | 8 | Г. Найданжав 88111455 | 1616 | ||
| 15 | СИ АЙ ЭМ ЭЙ ЭН | 24 | JEONG GISUN | 7000 0707 | ||
| 16 | "Элит ноён такси" ХХК | 40 | Г.Нямсүрэн | 1950 | ||
| 17 | МӨНХ ТАКСИ ХХК | 31 | Р.Мөнхтогтох | 1617 | ||
| ДҮН | 713 | |||||
СЭТГЭГДЭЛ БИЧИХ