Залуус хорооллын зургаан давхраас хүүхэд унаж амиа алдлаа

Энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр "Залуус" хороололд зургаан настай эрэгтэй Б байрныхаа зургаан давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ. Урьдчилсан байдлаар хүү цонхоо онгойлгож доош харах гэж байгаад унаж амь алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэллээ. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас эцэг, эхчүүд асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ