Солиулж буй мөнгөн дэвсгэртээ шалгаж авахыг анхааруулав


Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр байна. Тодруулбал, их хэмжээний хуурамч таван мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол илэрсэн байна.
Сар шинэ болоход хэдхэн хоног дутуу энэ өдрүүдэд хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Банкууд хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр сольж өгч байгаа. Иргэд хувь хүний гар дээрээс мөнгөө солиулах нь эрсдэлтэй. Учир нь хувь хүнээс их хэмжээний хуурамч мөнгө сольж авсан бол эргээд олдохгүй хохирол амсах аюултай. Хувь хүнээр солиулсан тохиолдолд сайтар шалгаж авах хэрэгтэй" гэсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ