Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болно. Сүхбаатар дүүргийн Бүрд зах, Хан-уул дүүргийн Мишээл экспо, Баянзүрх дүүргийн Скай их дэлгүүр, Тэнгэр худалдааны төв, Сонгино хайрхан дүүргийн 21-р хороолол дахь Шөнийн зах, Баянгол дүүргийн Хороолол зах, Орхон худалдааны төвийн гадна талбайд 11.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна. Өнөөгийн байдлаар нийт 3,383.5 тн мах борлуулаад байна.
Нөөцийн махны борлуулалт, чанар байдлын талаарх санал, хүсэлтийг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсаар авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ