Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө


Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 283 дуудлагабүртгэгджээ. Үүнээс зам тээврийн хэргийншинжтэй 125, осол, зөрчлийн шинжтэй 157 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 1 бүртгэгджээ. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтажавах зарим арга хэмжээний тухай” А/09 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн 14 хоногийн амралтын 4 өдөр автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах, зарим худалдааны төвүүдийн ойролцоох уулзварын чиглэлийг өөрчлөх, Нарантуул ОУХТ-рүү буухиа автобус явуулах зэрэг нэгдсэн зохицуулалт хийсэн нь тухайн өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулсан гэж Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
Харин Нийслэлийн цагдаагийн газар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21435 мэдээ, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1671 нэгж буюу 7,2 хувиар, 590 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 22 нэгж буюу 3,6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярын өмнөх өдрүүд болон баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар, Инженерийн үйлчилгээний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аваарын бригад гаргахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ