Гэр бүлийн гурван хүнийг буудан хөнөөжээ

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, нэг гэр бүлийн 17-32 насны гурван хүнийг буудан хөнөөсөн байна.

Хэргийг УМБГ-ын газрын мөрдөн байцаагчид шуурхай ажиллан, 55 цагийн дотор сэжигтнийг илрүүлсэн байна. Сэжигтнээр 1993 онд төрсөн эрэгтэй О гэгчийг татан шалгаж байгаа бөгөөд тэрээр анхны мэдүүлэгтээ өс хонзонгийн сэдлээр хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ