Эрчим хүчний форумын нээлт болов


Пуханд Азийн хамгийн анхны EGS газрын дулааны цахилгаан станц барьж байгаа Некс Гео компани нь Монголын сэргээгдэх эрчим хүчний төвтэй хамтран нэгдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо “Монгол дахь Газрын дулааны эрчим хүчийг бий болгох форум”-ын нээлтээ хийв.
Тус форумд Некс Гео компанийнПак Жон Хүн захирал, Монголын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга ноён Алтангэрэл оролцсон ба мөн Монгол дахь Солонгосын элчин сайдын яамны нарийн бичигийн дарга Ким Дун Жү, КОИКА-ийн Монгол дахь салбар гэх мэтчилэн Солонгосын талаас 15 хүн болон Монголын Эрчим хүчний яам, Эдийн засаг Хөгжлийн яам, Архангай аймгийн засаг даргын тамгын газар гэх мэтчилэн Монголын талаас 20 орчим хүн оролцсон үйл ажиллагаа боллоо.
Некс Гео компани нь 2010 оны 11 сардБНСУлсын Аж үйлдвэрийн яамны дэмжилэгтэйгээр Солонгосын эрчим хүчний технологи, үнэлгээний газар хариуцдаг “MW зэрэглэлийн газрын дулааны эрчим хүчний худалдаа, технологийн хөгжил” улсын төсөлд сонгогдон 1-р үе шатаа /2010.12 – 2012.11/ хэрэгжүүлж дуусган, 2-р үе шатаа /2012.12 – 2015.12/ хэрэгжүүлэх шатандаа явж байна.
2012оны 9 сараас эхэлсэн Пухан хотын улсдаа болон Азийн хамгийн анхны EGS Газрийн дулааны эрчим хүчний станцыг барьж байгаа бөгөөд тус зорилтын үр дүнг ашиглан дэлхийн газрын дулааны эрчим хүчний зах зээлд оролцохын тулд Монголын сэргээгдэх эрчим хүчний төвтэй 2013оны 12 сард MOU-г байгуулж анхны үйл ажиллагаагаар Солонгос – Монголын Газрын дулааны эрчим хүчний форумыг нээж байгаа явдал юм.
Монгол нь голдуу чулуун нүүрс болон хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэснээр агаарын бохирдол хүндэрсэн байдалтай нүүр тулаад байгаа бөгөөд цахилгаан болон дулаанаа нэг газраас нийлүүлж чадах цэвэр байгалийн эрчим хүч болох газрын дулааны эрчим хүчний тухайд засгийн газрын сонирхол өндөр байна.
Некс Гео компани нь 2011-2012 оны хооронд БНСУлсын Аж үйлдвэрийн яамны тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Монголын газрын дулааны эрчим хүчний судалгаа болон үйл ажиллагааны бэлтгэл судалгаа”-ны тайлангаас үзвэл Монгол Улсад газрын дулааныг ашиглан эрчим хүчийг гаргах боломжтой гэж судлагдсан.
Монголд газрын дулааны эрчим хүчний бизнес эрхлэхийн өмнө, Монголын засгийн газар болон Солонгосын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй байгууллагуудын хооронд чөлөөт мэтгэлцээний аргаар бэлдсэн энэ удаагийн форумд Некс Гео-ийн Пак Жон Хүн захирал “Солонгосын газрын дулааны эрчим хүчний нөхцөл байдалын танилцуулга (Гол нь Пухан хотын газрын гүний дулааны цахилгаан станцын ажилын явцыг)” сэдвээр илтгэл тавьсан ба Монголын сэргээгдэх эрчим хүчний төвийн дэд захирал доктор Баясгалан “Монголын газарын дулааны эрчим хүчний боломж”-ийн талаар тус тус илтгэл тавьсан.
Илтгэлийн дараа Некс Гео болон NREC нь монгол дахь олон янзын нарийвчилсан судалгаа, тохиромжтой газар сонгох болон ТЭЗҮ судалгааны үед талуудын үүрэг хариуцлага зэргийн агуулгыг нэгтгэн Хамтын ажиллагааны гэрээ (MOA)-г байгуулж цаашлаад хамтран Монгол Улсад газрын дулааны эрчим хүчийг бий болгохболомжын тал дээр үргэлжүүлэн ажиллахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ