Объектын гал түймрийн есөн дуудлага иржээ

Хоногийн хугацаанд Нийслэлийн онцгой байдлын албанд объектын гал түймрийн есөн, зөрчлийн дөрөв, цогцос гаргах ажиллагаа нэг дуудлагаар Нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын гал түймрийн тухайд:
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны хажууд байшин шатажбайна гэсэн дуудлагыг 15:36 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 18х12 метрийн хэмжээтэй автотавиулангийн тааз, ханын хэсэг шатаж байсныг унтрааж, 50 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжинд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 15:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 10х7 метрийн хэмжээтэй байшингийн ханын хэсэг уугиж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн хойд талд хог шатажбайна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжинд байшин шатажбайна гэсэн дуудлагыг 16:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4х4 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг аюулгүй болгосон.
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамж 1 тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Батчимэг 99319305дугаарын утсаар 18:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Баяндэлгэрийн 50 боодол өвс шатаж байсныг 0:25 цаг ажиллан, 2,5 тонн ус, 17,9 литр шатахуун зарцуулан унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 1 дүгээр гудамжинд хажууд хог шатажбайна гэсэн дуудлагыг 21:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад хог шатаж байсныгунтраасан.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатын хажууд хог шатажбайна гэсэн дуудлагыг 01:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 91 дүгээр байрны гадаа машин шатажбайна гэсэн дуудлагыг 02:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Хонда фит загварын автомашин шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг 1 дүгээр гудамжинд гэр шатажбайна гэсэн дуудлагыг 02:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил бүрэншатаж байсныг унтраасан. Уг галд 21 настай эрэгтэй, 24 настай эмэгтэй нар өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 3 дугаар гудамжинд хог шатажбайна гэсэн дуудлагыг 06:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Цогцос гаргах:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжинд хүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг 12:45 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад иргэн 35 настай эмэгтэй жорлонгийн 2 метр гүнзгий нүхэнд унаж нас барсан байсныг цогцосыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ