Ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлнэ

Эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, техник технологийн түвшинд үзлэг хийх ажил орон даяар эхэлж байна. Энэ үйл ажиллагаанд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, хэнтий, Дорнод, Увс болон Улаанбаатар хотод ойн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд хамрагдах аж. Үзлэг Улаанбаатар хотод энэ сарын 6-11, хөдөө орон нутагт энэ сарын 15-наас зургаадугаар сарын 10 хүртэл явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ