Галт тэрэгний үйлчлэгч нар амьтны арьс хил давуулахыг завджээ

Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 24-нд Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд тарваганы 131, үнэгний 11, хярсны дөрвөн арьс нууж, хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Энэ хэргийг тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар үйлдсэн аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Мөн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээнээс орж ирсэн "Норд бенз" маркийн 42-58 УНА улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний бараа ачиж, түүнийгээ татвараас нууж оруулж ирэх гэсэн жолоочийг хилчид саатуулжээ.Тэрбээр хүнд даацын автомашиндаа гахайн 200 хайрцаг мах, ахуйн хэрэглээний хий 24 хайрцаг, хуванцар бэлдэц 20 шуудай, 63 шуудай гялгар уут, зургаан боодол хулдаас, барилгын 300 шуудай бэлдэц, чипсийн уут 24 хайрцаг, ачааны автомашины 70 ширхэг дугуй, 88 шуудай хатаасан жимс, хаягдал даавуу зэргийг нуусан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ