Хайди Клум сүй тавьсан уу

Сүүлийн үед олны дунд дэгдээд байгаа нэгэн сонирхол татам мэдээ бол Хайди Клумтай холбоотой мэдээлэл болж байна. Түүнийг өөрийн бие хамгаалагч Мартин Кристинтэй сүй тавьсан гэсэн яриа тархаад байгаа юм.

Хайди Клум саяханаас сүйн бөгж зүүх болмсон гэнэ. Түүний зүүсэн бөгж нь “Tiffany”-ийн алмазан шигтгээтэй алтан бөгж ажээ. Гэхдээ Хайди сүйн талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа.

Супер модель бүсгүй өнгөрсөн есдүгээр сард бие хамгаалагчтайгаа онцгой харилцаа үүсгэсэн тухайгаа албан ёсоор зарлаж, зургаан жил амьдарсан нөхөр Силээсээ салсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ