“Өгөөмөр”-өөс ХӨСҮТ хүртэлх зам ашиглалтад оржээ

Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд Өгөөмөр захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргах ажил дууслаа. “Нарантуул”, “Өгөөмөр” захын орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 гаруй хувиар бууруулах энэхүү шинэ замын трасс гаргах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 65 ажилтан, 26 техник, машин механизм ашиглан гүйцэтгэсэн байна.

Шинээр 0.15 км газар чөлөөлж, 1530,4 м3 шороон далан байгуулан тэгшилгээ хийж, 825 метр шороон замыг ашиглалтад оруулаад байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ