Төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийж байна

Өөрийгөө Болдбаатар гэж танилцуулсан 30 орчим насны эрэгтэй “Стандартчилал, хэмжил зүйн  газраас шалгалтаар явж байна. Цахилгааны болон усны тоолуурын баталгаажуулалтыг шалгаж байна. Танай тоолуурыг үнэ төлбөргүй сольж өгнө” хэмээн айл өрх, аж ахуй нэгжийг хуурч мэхлэн тоолуур болон бэлэн мөнгө авсан хэрэг гарсан.
Тиймээс  ард иргэд, аж ахуй нэгжийг сонор сэрэмжтэй байж холбогдох ажилтны бичиг баримтыг үзэж тодруулж байхыг анхаарууллаа. Хохирсон иргэн, аж ахуй нэгжүүд СХЗГ-ын 263792 утсаар  болон харьяа дүүргийн цагдаагийн хэсэгт мэдэгдэх юм байна.

 

 

.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ