Г.Буяндорж суллагдав

"Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж өнгөрсөн лхагва гаригт суллагдсан байна.

Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр мөнгө угаасан, 1,2 сая ам долларыг Хятадуудаас залилсан, мөнгө угаасан, “Цэн трейд” компаниас 4 тэр бум 400 сая төгрөг залилсан, хуурамч бичиг баримт үйлдэн “Зоос банк”-аас авсан 100 сая төгрөгийн хэргээр УМБГ-аас мөнгө угаасан хэрэгт холбогдуулан өнгөрсөн наймдугаар сараас шалгаж эхэлсэн билээ.

Улмаар хэргийг харъяалалын дагуу Дархан-Уул аймгийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр энэ оны эхээр шилжүүлжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ