Сар шинийн баяраар цасан шуурга шуурч хүйтэрнэ

Энэ сарын 30-31-нд баруун болон төвийн нутгаар, хоёрдугаар сарын 1-2-нд зарим газраар цас орно. Салхи сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар 7-12 м/с, ялангуяа 30-31-нд Алтайн салбар уулс, Говийн аймгуудын нутгаар, ирэх сарын 1-2-нд Говь, талын зарим нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур 30-31-нд харьцангуй дулаан байх боловч хоёрдугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-ноос бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Идэр, Тэсийн голын хөндий, Увс нуур, Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус шөнөдөө 38-43 градус, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус шөнөдөө 30-35 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 6-11 градус шөнөдөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй.
Иймд сар шинийн баяраар цасан болон шороон шуурга шуурч, шинийн 2-ноос хүйтний эрч чангарах тул хөдөө гадаа явж золгот хийх гэж буй хүмүүсийг анхаарал болгоомжтой явахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Нийслэлийн сар шинийн баярын цаг уурын мэдээ:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ