Ч.Баттуулын шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав


АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Баттуул шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч түүний өмгөөлөгч Л.Баттогтох биеийн байдал тааруу хэмээн шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байгаад шийдэх аж.
Ч.Баттуул нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийхээ маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ийнхүү 23 жилийн ялаар шийтгүүлсэн билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ