Өнөөдөр 14-16 хэмийн хүйтэн байна

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг,зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ