Өнөөдөр УИХ-ын чуулгантай

Ирэх баасан гариг шинийн нэгэн тохиож байгаа учраас өнөөдөр УИХ-ын чуулган 14:00 цагаас хуралдахаар болжээ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны хоёрдугаар дүгнэлт хэд хэдэн удаа буцсан Газрын тосны тухай хулийн төслийг хэлэлцэнэ гэнэ.

Мөн “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ