Нийтийн үйлчилгээний газрууд гурав хоног амарна

Сар шинийн баярын өдрүүдэдресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд нэгдүгээр сарын 30–нд 10.00 -22.00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 01, 02-нд амраад, хоёрдугаар сарын 03–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02-нд амраад, 2 дугаар сарын 03–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваариар ажиллана. Харин үсчин, гоо сайхны газрууд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-нд амарна. Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд 1 дүгээр сарын 30-нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 1 дүгээр сарын 30-нд 09.00 -21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-нд амраад, 2 дугаар сарын 03-наас эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ