Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд Монгол Улс багтжээ

“Financial Times” сониноос 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын долоон гайхамшигт орныг тодорхойлох зорилгоор судалгаа явуулжээ.

Тус судалгааны дүнгээр “долоон гайхамшиг”-ийн жагсаалтад Монгол Улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой.

Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Мөн дэлхийн долоон гайхамшигт орны тоонд Иран, Швед, Зимбабве, Вьетнам, Япон улсууд болон Аргентин Чили улсуудын заагт орших Патагонийн бүс нутаг орсон байна.

tegeran

Тегеран, Иран

mongol

Монгол улс

aral

Сёдермальмын арал Швед

СЭТГЭГДЭЛ БИЧИХ