Баян-Өлгийд H1N1 вирусээр дөрвөн хүн халдварлажээ

Баян-Өлгий аймгийн харьяат 30 гаруй насны хоёр том хүн, хоёр нялх хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрсэн байна. Шинжилгээний хариугаар томуугийн А хүрээний H1N1 вирус болох нь тогтоогджээ.

Халдвартай хүнтэй ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамждаг байна. Шинэ вирусийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ