Туркд алдартай сүнстэй хот

Туркийн зүүн өмнөд хэсгийн Акуриан голын эрэг орчимд байх Ани хот сүнстэй гэдгээрээ алдартай. Тэнд мянга мянган сүм хийд байдаг. Тэдгээр сүмүүд нь ойролцоогоор МЭӨ 890-ээд оны үед анх баригдаж байсан ажээ. Анх энэ хот олны хөлийн газруудын нэг байсан ба худалдаа наймааны гол төв байсан юм. Тухайн үедээ 100 мянга гаруй оршин суугчтай байсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Харин энэ хотын сүйрэл 1700-аад оны үеэс эхэлсэн бөгөөд 1900 он гэхэд бараг үгүй болсон юм. Тэр цагаас хойш хоосон сүм хийдүүд олширч, эзэнгүй балгас болжээ. Түүнчлэн Дэлхийн I дайны үед тус хотын бүх л эрчүүд дайнд явж нэг хэсэг эрчүүдгүй хот болсон байна. Мэдээж хэрэг энэ байдлаараа хэрхэн удах билээ, иргэд нь дайржсаар эдгээ тэнд хэн ч амьдардаггүй балгасан хот болов. Ямар ч хэрэгцээгүй энэ балгасуудыг нурааж болддоггүй гэх бөгөөд тэдгээр балгасууд эзэдтэй гэх.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ