Ц.Мөнхбаяр нарын байрлуулсан бодис тэсрэх аюултай байсныг шинжээчид нотолжээ

Төрийн ордон руу буу шагайсан, тэсрэх бөмбөг байрлуулсан гэх шалтгаанаар 21 жилийн ял сонсоод байгаа Ц.Мөнхбаяр нарын байрлуулсан бодис, гранат ямар ч аюулгүй гэсэн дүгнэлттэй гарсан гэдгийг Ц.Мөнхбаяр нарын талын хүмүүс хэлээд байгаа.

Харин Эрүүгийн цагдаагийн нэгдүгээр шүүхээс үүнийг үгүйсгэж тайлбар хийсэн юм. Тодруулбал "Централ таур"-ын гадна байрлуулсан тэсэрч дэлбэрэх бодисууд нь бүгд аюултай байсан бөгөөд "Централ таур"-ын үүдний хогийн саванд хийсэн тэсрүүлэгчтэй хамт бэхэлсэн тротил бодис дэлбэрэх аюултай байсан юм байна. Мөн Уул-Уурхай яамны гадна цэцгийн мандал дор 200 граммтай тэсрүүлэгч бодисыг тэсрүүлэгчтэй хамт байрлуулсан байсан гэв. Эдгээр тротил нь байлдааны зориулалттай байсан гэдгийг шинжээч нотолсон байна. Түүний хор хөнөөл нь маш их буюу олон метр квадрат газрыг хамарч дэлбэрэх чадалтай байсныг тэд хэлээд тэдгээр төхөөрөмжүүдийг олон нийтэд дэлгэхээр шийджээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ