Цагаан сараар идэх хоол хүнсний илчлэгийн хэмжээ

Зөв хооллолт гэдэг хүний эрүүл саруул байлгахаас гадна урт наслуулдаг гэдгийг орчин үед хүмүүс ихээр ойлгох болсон. Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүдэд, шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг.
Түүнчлэн өвчнөөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг.
Ингээд цагаан сар ирж буйтай холбогдуулан нэгэн мэдээллийг хүргэе. Цагаан сарын үеэр уламжлал болгон айл бүр бууз бэлтгэн ирсэн зочин бүртээ өргөн барьдаг.
Тэгвэл нэг ширхэг бууз нь өөх тосноосоо шалтгаалаад ойролцоогоор 41-54 калори илчлэгтэй байдаг. Харин өндөг 150 грамм нь 200 калори бол дунджаар жижиг тавгаар нэг нийслэл салат 262 калори. Хамгийн их илчлэгтэй хоол нь хорхог бөгөөд 1566,7 калори агуулагддаг бол хамгийн бага илчлэгтэй хоол нь хөнгөн төрлийн зууш, салатууд орно.
ХаринНасанд хүрсэн хүн өдөрт2000 калори, хүүхэд 1750-1950 калори илчлэгийг хоол хүнснээс авах ёстой байдаг. Ингээд бууз, төмс, өндөгний салатыг өдөрт нэлээдгүй олон айлаар орж иднэ гэж бодоход маш их калори цуглуулах нь тодорхой байна. Харин цуглуулсан калориа байнгын дасгал хөдөлгөөнөөр шатааж болно гэдгийг санаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ