Жүжигчин С.Лхагвасүрэн МУГЖ боллоо

Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг "Эрхэм элч” продакшны захирал С.Лхагвасүрэн өнөөдөр МУГЖ боллоо. Тэрбээр олон сайхан дүрээрээ Монголын ард түмний хүндэтгэлийн хүлээж чадсан юм. Түүний хувьд монголын хошин урлагт 20 гаруй жилийн амьдралаа зориулж, тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсний зэрэгцээ, хэдэн зуу хол давсан бүтээлд найруулагч, продюсерээр ажилласан авъяаслаг уран бүтээлч юм. Өмнө нь жүжигчин Д.Ариунболд, Л.Баттулга, Д.Хүрэлхүү нар гавъяат цолоор шагнагдаж байсан билээ. Ингээд шинэхэн гавьяат С.Лхагвасүрэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ