Баяраар өрхийн эмнэлгүүд ажиллана

Сар шинийн өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллана. Тодруулбал, өнөөдрөөс хоёрдугаар сарын 3-н хүртэл Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийнкабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр 20.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 09.00 цаг хүртэл 320981 дугаарын утсан дээр 24 цагаар хариуцлагатай жижүүр ажиллах юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ