Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Улиран одож буй усан могой жилд төлөвлөсөн, эхлүүлсэн “их цаг үе”-ийн их ажлын цогц бодлого, хэрэгжилт өрнөж, тодорхой үр дүн, амжилт хүрснийг өнөөдөр цохон тэмдэглэхэд таатай байна.
Үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр олон талт санал, санаачилгыг уралдуулж, зорилтот бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ.
Эцэг өвгөдийн маань өвлөн үлдээсэн буян хишиг малч түмний минь хүч, хөдөлмөрийн үр дүнд өсөн арвижиж малын тоо 45,1 саяд хүрэн, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд үржил шимт хөрсний үр шимээ хүртлээ.
Цаашид Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, чадавхижуулах чиглэлээр олон олон шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болно.
Урин хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг Та бүхэндээ хүргэж, айлчлан ирж буй модон Морь жил Та бидэнд аз хийморь, өгөөжөө өгөх сайхан жил байхын ерөөлийг дэвшүүлье
Монгол түмний маань есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг Та бүхэндээ өргөн мэндчилье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ