МоАХ-ны дарга Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Монгол оронд эрх чөлөө, ардчиллын салхийг авчрагч ардчиллын анхдагчид, партизанууд, Ардчиллаар амьсгалж өссөн МоАХ-ны шинэ үе, залуучуудаа, XVII жарны модон морь жилийн Хаврын Тэргүүн сарын сар шинийн мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн ерөөл өргөе.
Улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага тодорхойлж ирсэн МоАХ-ны гишүүд дэмжигчид та бидэнд Усан Могой жил ивээлээ өгч цаашдын зорилтоо улам хурдлуулахыг сануулсан жил байлаа.
Угтан ирж буй Модон Морь жилдээ Ардчиллаа эдийн засгийн ололтоор батжуулж бэхжүүлэх зорилтын төлөө үйл хэргээ үргэлжүүлэх хариуцлагатай жил ирж байна.
Тийн ялагч хэмээх Модон морь жил Монголчууд биднийг тэтгэж эрч хүч, ухаан чадлыг нэмэн , бүтээн босгох хөгжин дэвшихийн эрмэлзэлд хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж хүчээ нэгтгэж, зорилтоо биелүүлэх цаг үе ирж байна. Ардчиллын түүчээлэгч болсон та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ