Сар шинийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

Ялгуусан хэмээх модон морин жилийн цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд эхлээд нэгийн даваагаар үргэлжилж байна.
Улсын өндөр цолтой бөхчүүдээс улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших нар учраа бөхчүүддээ өвдөг шороодоод байна.
Цагаан сарын барилдаан нь эдүгээ 51 дэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жил буюу усан могой жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр улсын арслан цолтойдоо түрүүлсэн билээ.
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ