Мисс Т.Батцэцэгийн нууц залуу

Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт гээд нэлээд урт цол гуншинтай загвар өмсөгч Т.Батцэцэг найз залуутай болсноо албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.
Тэрбээр нэг сургуульд сурдаг залуутайгаа үерхдэг байсан ч өдийг хүртэл энэ талаараа ам нээдэггүй, хамтдаа авахуулсан зургаа ч цахим хуудсандаа нийтэлдэггүй.
Өөрөөр хэлбэл, найз залуугаа ихэд нууцалдаг байсан билээ.
Тэгвэл морин жил гарахаас хэдхэн хоногийн өмнө тэрбээр цахим хуудсаараа дамжуулан найз залуутай хэмээн зарлалаа.
Дотны найзууд нь энэхүү үйлдэлд таатай хандаж байгаагаа ч нуусангүй.

Гэвч “Найз залуугийнхаа нэрийг бүгдэд зарлахгүй. Мэдэх хүмүүс нь л мэддэгээрээ үлдэг” хэмээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ