Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ

Ялгуусан хэмээх модон морин жилийн цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхлээд байна.

Сүүлийн үед энэ цаг үеийн хоёр "Дамба" хэмээгдээд байгаа улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар учраа бөхчүүдээ бусдаас түрүүнд давж яах аргагүй сар шинийн барилдааны түрүү булаалдах магадлалтай бөхчүүд гэдгээ харуулж байна.

Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Г.Баасандорж, улсын заан Б.Соронзонболд нар хоёр давж тугаа тойроод байна.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ