Улсын арслан Х.Мөнхбаатар учраагаа давж, Н.Түвшинбаяр харцага өвдөг шороодоод байна

Ялгуусан хэмээх модон морь жилд зориулсан сар шинийн барилдаан гурвын даваагаар үргэлжилж аварга, арслан, заанууд учраа бөхчүүдээ амлаж аван барилдсаар байна.

Хэдхэн мөчийн өмнө улсын арслан Х.Мөнхбаатар гурав давж тугаа тойрсон бол, аймгийн хурц арслан н.Батчулуун улсын харцага Н.Түвшинбаярыг өвдөг шороодуулж мөн гурав даваад байна.

Аварга, арсангуудаас Д.Ганхуяг арслан эмчийн магадлагаагаар энэ даваанд тахимаа өгсөн бол улсын арслан П.Бүрэнтөгс учраа бөхтэйгөө хаялцаж амжаагүй бусад аварга, арслангууд бүгд гурав даваад байна.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ