Сар шинийн барилдааны тавын даваа эхэллээ

Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр нараар магнайлуулсан хүчит бөхчүүд тавын даваанд хүчийг үзэн барилдахаар гарч ирээд байна.
Тавын даваа эхэлмэгц аймгийн арслан О.Хангай улсын арслан Х.Мөнхбаатарыг сугадаж тун даацтай ачиж мэхээ гүйцээснээр тав давж үзэгч олныг шуугиулж байна.
Тавын даваанд улсын аварга С.Мөнхбат Улсын начин П.Ганхүүг, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага А.Бямбажавыг, улсын гарьд Д.Рагчаа улсын заан Д.Баасандоржийг, улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Ө.Даваабаатарыг, улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Амарзаяаг амласан бол улсын харцага Ц.Содномдорж улсын начин Б.Пүрэвсайхан нар тунаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ