Аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодлоо


Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Улсын харцага А.Бямбажав энэ барилдааны үзүүр түрүүнд нэрлэгдэж байсан аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж үзэгч олныг шуугиулж байна. Үүний өмнөхөн энэ даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан О.Хангайд өвдөг шороодсон билээ. Одоогоор улсын аварга С.Мөнхбат улсын начин П.Ганхүүгээр, улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Ө.Даваабаатараар, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Д.Баасандоржоор, улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Амарзаяагаар тус тус тав даваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ