Ц.Содномдорж харцага Б.Пүрэвсайхан начнаар тав давлаа

Сар шинэд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын давааны сүүлийн барилдаанууд дөнгөж сая дууслаа. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй энэ даваанд улсын начин Э.Оюунболдыг амлаж авсан ба улсын харцага Ц.Содномдоржулсын начин Б.Пүрэвсайхан нар тунаж улмаар барилдаан удааширсан тул энэ дөрвөн бөхийн барилдаан хаялцах барьц сонгохоор болсон юм.
Ингээд улсын начин Э.Оюунболд харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж тугаа тойрсон бол улсын начин Б.Пүрэвсайхан хаялцах барьцнаас түрээд мордоход нь харцага Ц.Содномдорж дагуулж хөмрөөд тав давлаа. Ийнхүү тавын даваа өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ