Аймгийн арслан О.Хангай Ч.Санжаадамбаар долоо давлаа

Энэ жилийн цагаан сарын барилдааны гол дуулианыг аймгийн арслан О.Хангай тарьж байна. Энэ барилдааны үзүүр түрүүнд хүрч барилдана хэмээн таамаглагдаж байсан аварга, арслан, заануудыг тэрээр дараалан хаяж байна. Долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамбатай тунаад байсан бөгөөд зааныг ч мөн хий хавирахад нь ар тийш нь дараад үзүүр түрүүнд үлдэж чадлаа. Магадгүй энэ даваанд хүч үзэн барилдаж буй хоёр гарьдын хэн давсантай наймын даваанд барилдаж түрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ