Д.Рагчаа гарьд түрүүллээ

Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Үзүүр түрүү булаалдахаар үлдсэн улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангайг барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ.

Улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар сар шинийн барилдаандаа шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Тавын даваа

Улсын аварга С.Мөнхбат -Улсын начин П.Ганхүү

Улсын аварга Г.Эрхэмбаяр - Улсын харцага А.Бямбажав

Улсын арслан Х.Мөнхбаатар - Аймгийн арслан О.Хангай

Улсын гарьд Д.Рагчаа - Улсын заан Д.Баасандорж

Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын харцага Ө.Даваабаатар

Улсын заан Ч.Санжаадамба - Улсын начин Б.Амарзаяа

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй - улсын начин Э.Оюунболд

Улсын харцага Ц.Содномдорж - Улсын начин Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа

Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан О.Хангай

Улсын гарьд Д.Рагчаа- Улсын харцага А.Бямбажав

Улсын гарьд Б.Гончигдамба- Улсын харцага Ц.Содномдорж

Улсын заан Ч.Санжаадамба- улсын начин Э.Оюунболд

Долоогийн даваа

Улсын гарьд Д.Рагчаа - Улсын гарьд Б.Гончигдамба

Улсын заан Ч.Санжаадамба - Аймгийн арслан О.Хангай

Наймын даваа

Улсын гарьд Д.Рагчаа - Аймгийн арслан О.Хангай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ